Улсын хэмжээнд 10 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 21 тохиолдол оношлогджээ
Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 21 тохиолдол оношлогджээ.
"ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 1988 онд ДЭМБ-аас гаргасан байдаг. Жил бүрийн 12 дугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Энэ жил манай улс "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг "Олон нийтийн манлайллыг дэмжье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.