Говь-Алтайд бүртгэгдсэн тарваган тахлын шинжилгээний хариу маргааш гарна
Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор 15 настай, эрэгтэй хүүхэд нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Тухайн иргэн тарвага агнаж, хүнсэнд хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарлаж, шинжилгээ авсан байна. Хүүгийн амиа алдсан шалтгааныг тогтоохооршинжилгээ авсан юм. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Хамгийн ойрхон лаборатори Ховд аймагт байдаг тул тэнд шинжилж байгаа юм байна. Хариу нь маргааш гарна гэж эх сурвалж мэдээлэв. Цээл суманд хөл хорио тогтоосон хэвээр байна.