15 удаагийн үйлдлээр 35 ширхэг тарвагыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завджээ
Нийслэлийн Засаг даргын энэ оны наймдугаар сарын 2-ны өдрийн А/862 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх баталгаат болон баталгаат бус замын хяналт шалгалтын ажлыг хийж байна. Хяналт шалгалт наймдугаар сарын 10-ны өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийн хооронд үргэлжлэх бөгөөд нийслэлийн Онцгой байдал, Мал эмнэлэг, Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж буй юм. Нийслэлийн Засаг даргын захирамж хэрэгжсэнээс хойших хугацаанд 15 удаагийн үйлдлээр 35 ширхэг тарвагыг Улаанбаатар хотын бүс рүү нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна