Хээрийн түймэр гарч 120 га талбай шатжээ

4-р сарын 8, 2025 - 10:07
9 цагийн өмнө
 0  7
Хээрийн түймэр гарч 120 га талбай шатжээ

Дорнод аймагт хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 120 га талбай шатсан байна. Онцгой байдлын газрын мэдээлснээр түймрийн дуудлага энэ сарын 6-ны өдөр Баянтүмэн сумын Хотонт багийн Цайдам нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км/ газар бүртгэгджээ.

Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 22:00 цагт цурамд оруулан, өчигдөр 14:30 цагт бүрэн унтраасан байна.

Share:
7

like

dislike

love

funny

angry

sad

wow