Covid-19-ийн халдварын эсрэг вакцин мэдрэл, цус, зүрх судасны өвчлөл үүсэх магадлалтайг тогтоолоо

2-р сарын 21, 2024 - 07:31
10 сарын өмнө
 0  43
Covid-19-ийн халдварын эсрэг вакцин мэдрэл, цус, зүрх судасны өвчлөл үүсэх магадлалтайг тогтоолоо

Ковид-19 цар тахлын эсрэг вакцины эрсдэлийг үнэлэх зорилгоор өнөөг хүртэл хийгдсэн хамгийн том судалгаагаар вакцин мэдрэлийн систем, цус, зүрх судасны өвчний эрсдэлийг бага зэрэг нэмэгдүүлдэг нь тогтоогджээ. Global Vaccine Data Network-ийн энэхүү судалгаанд вакцинд хамрагдсан 99 сая хүн хамрагдаж, вакцин тариулснаас үүдэн үүсэж болзошгүй 13 төрлийн өвчний эрсдэлийг үнэлжээ.


Тухайлбал, “Pfizer”, “BioNTech”, “Moderna”-ийн бүтээсэн вакцин зүрх судастай холбоотой үрэвсэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж буйг судалгаа харууллаа. Вакцины аюулгүй байдлын талаар өнөөг хүртэл хийсэн хамгийн өргөн хүрээтэй судалгаагаар коронавирусийн  халдварын эсрэг вакцинууд нь мэдрэл, цус, зүрх судасны өвчлөл үүсэх магадлалыг бага зэрэг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дүгнэлээ.

“Pfizer”,  “BioNTech” болон “Moderna” компанийн бүтээсэн вакцин зүрх судастай холбоотой үрэвсэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.


Харин Оксфордын их сургууль, “AstraZeneca”-ийн хамтран бүтээсэн вакцин тархинд нэг төрлийн цусны бүлэгнэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж үзжээ. Мөн энэхүү вакциныг дархлааны систем нь захын мэдрэлийн систем рүүгээ дайрч эхэлдэг гийен-барре хам шинжийн эрсдэлийг нэмдэг гэж үзсэн байна.

Share:
43

like

dislike

love

funny

angry

sad

wow