Прокурорын байгууллагаас 3 настай хүүгийн ээжийг яллагдагчаар татахаас татгалзах санал гаргажээ

5-р сарын 8, 2023 - 11:56
2 жил өмнө
 0  25
Прокурорын байгууллагаас 3 настай хүүгийн ээжийг яллагдагчаар татахаас татгалзах санал гаргажээ

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-д хүргэгдэн эмчлүүлж байсан гурван настай хүү Ц.Батзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Турк улс руу эмчилгээнд явсан. Хүү тус улсад гурван удаагийн хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал хэвийн байгааг ар гэрийнхнээс нь мэдээлсэн билээ. Харин хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хууль хяналтын байгууллага хийж байгаа бөгөөд ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөхгүй гэдгээ ар гэрийнхэн нь хэлсэн. Хэргийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн. Тэгвэл прокуророос ээжийг нь яллагдагчаар татахаас татгалзах санал гаргасан байна. Харин  хүүгийн  нагац ах Д.Одгэрэл  "Бяцхан хүүгийнхээ мэдээллийг тухай бүрд нь түмэн олондоо мэдээлж байх болно. Учир нь би түмэн олноосоо хандив хүсэхдээ амалсан. Яг шийдвэртэй үед нь мэдээллээ өөрийн хаягаар өгч байгаа шүү. Гэхдээ тэр бүр мэдээлэл хийх боломж цаг үнэндээ хомс байна" гэсэн байна.

Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow