Гэрээсээ гараад сураггүй болсон 5 настай хүүг эрэн хайж эхэллээ
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Бага салхит”-ын 4 дүгээр гудамжинд бага насны хүүхэд энэ сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд хүүхдийг эрэн хайж байна.
Энэ тухай дуудлага мэдээлэл аравдугаар сарын 16-ны өдрийн 04:46 цагт ирсэн бөгөөд нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Чингэлтэй дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчидтай хамтран бага насны хүүхэд Б /5 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.