Эрэн сурвалжлагдаж байсан 47 оргодлыг олжээ
Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааны өнгөрсөн долоо хоногийн үр дүнг тайлганалаа.
Улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 47 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 411, сураггүй алга болсон 127, хэн болох нь тодорхойгүй цогцос гурав, галт зэвсэг, сум хэрэгсэл нэг, шүүхээс даалгасан хүн 488, зөрчил үйлдсэн 61 этгээд, 20 тээврийн хэрэгслийг олж тогтоосон байна. Эрэн сурвалжилж олсон хүнийг ар гэрт, автомашиныг алдсан эзэнд, оргосон болон зөрчил гаргасан этгээдүүдийг хуулийн байгууллагад хүлээлгэж өгсөн аж.