Гэр нь шатсаны улмаас түлэгдсэн хоёр хүүхдийн биеийн байдал сайжирч эхэллээ
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн Эрхэт өртөөн дээр энэ сарын 18-нд гурван айлын байшин, нэг дэлгүүрийн хамт шатсан. Үүний улмаас 1-4 насны хоёр хүүхэд түлэгдсэн байна. Эдгээр хүүхдийг нийслэлд авчирч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг болон Түлэгдэлтийн төвд эмчилж буй.
Тэгвэл энэ талаар тус эмнэлгээс тодруулахад "Хүүхдүүдийн түлэгдэлтийн зэрэг хөнгөн, биеийн байдал сайжирч байгаа тул Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байгаа дөрвөн настай хүүхдийг энгийн тасагт шилжүүлэхээр болсон" гэлээ.
Хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд гэр болон орчны аюулгүй байдалд анхаарч цахилгаан хэрэгсэл, хутга мэс, хүүхэд цохигдож гэмтэх эрсдэлтэй эд зүйлийг хол байлгах, цонх тагтны хаалтыг шалгах, галын аюулаас сэрэмжлэхийг эцэг эхчүүдэд зөвлөлөө.