Малдаа яваад сураггүй болсон иргэнийг 7 дахь өдрөө хайж байна

9-р сарын 27, 2024 - 08:44
3 сарын өмнө
 0  29
Малдаа яваад сураггүй болсон иргэнийг 7 дахь өдрөө хайж байна

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Гүн толгой” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 98 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км/ Малчин Ж нь 09.20-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь 09.21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн.

Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг 09.21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 09.25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн  тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow