Малчин айлын үхрийг баавгай барьжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн Баруун шинэстэй хэмээх газарт нутагладаг малчин айлын үхрийг энэ сарын 5-нд баавгай барьсан хэрэг гарчээ.
Иймд иргэд, малчид анхаарал сэрэмжээ сайжруулж, хүүхдээ малд ганцааранг нь явуулахгүй байх, харгалзах хүнгүй гэрт үлдээхгүй байх, машин, мотоциклээ асахад бэлэн байлгахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.






