Вьетнам ОХУ-аас хүнд зэвсэг худалдан авна
Вьетнам ОХУ-аас усан онгоц эсэргүүцэх пуужин, шумбагч онгоц, нисдэг тэрэг, зенитийн пуужингийн систем, сөнөөгч онгоц зэрэг хүнд зэвсгийг худалдан авах зээлийн хэлэлцээр хийж буй хэмээн Reuters мэдээллээ.
Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Чинийн тавдугаар сард Оросын засгийн газарт илгээсэн захидалд шинэ хэлэлцээр хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байсан хэмээн Reuters мэдээллэсэн бөгөөд Вьетнамын нэгэн цэргийн офицер уг захидал үнэн болохыг баталж, хүнд зэвсэг худалдан авах 8 тэрбум ам.долларын зээлийн шинэ гэрээний яриа хэлэлцээ хийсэн гэжээ.