Дорнод аймгийн Баяндун суманд малдаа явж байсан иргэн түймэрт өртжээ

10-р сарын 14, 2024 - 07:19
2 сарын өмнө
 0  24
Дорнод аймгийн Баяндун суманд малдаа явж байсан иргэн түймэрт өртжээ

 Дорнод аймгийн Баяндун суманд малдаа явж байсан иргэн түймэрт өртсөн байна.


Сумын эмнэлэгт хүргэгдсэн, биеийн байдал хүнд байгаа аж. Нөхцөл байдлын улмаас түймэртэй ойр байгаа айлын хүүхэд, эмэгтэйчүүдийг аюулгүй газарт хүргэж эхэлсэн байна. Мөн Баяндун суманд хэд хэдэн айл галд өртөн гэр нь шатжээ. Түймрийг унтраахаар Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдаас эрчүүд сайн дураараа цугласан байна.

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймэр Сангийн далай нуур орчимд дөхөж ирсэн байна. 40 км өргөн тархаж байгаа түймрийг нутгийн иргэд унтраахаар хичээж байна. Энэ түймэр Буйр нуур руу явж байсан автомашин шатсаны улмаас гарсан гэдэг мэдээллийг иргэд өглөө. 


 Түймэр гарч байгаа хэсэгт Улаанзагалмай нийгэмлэг хүрч түймэртэй тэмцэж байгаа хүмүүст хоол, цай хүргэсэн байна.

Share:
24

like

dislike

love

funny

angry

sad

wow