МИАТ-ЫН ХООЛ ЗОРЧИГЧДЫГ ХООЛЛОСОН УУ, НҮХТ ТУР-ЫГ ХООЛЛОСОН УУ?

3-р сарын 5, 2024 - 11:56
10 сарын өмнө
 0  208
МИАТ-ЫН ХООЛ ЗОРЧИГЧДЫГ ХООЛЛОСОН УУ, НҮХТ ТУР-ЫГ ХООЛЛОСОН УУ?

2009 оноос өмнө “МИАТ” компани өөрсдийн гэсэн катерингийн төвтэй байв. Харин 2009 онд “Нүхт тур” компанид катерингийн үйлчилгээгээ байр байшин, тоног төхөөрөмж, хүний нөөцтэй нь хамт бүгдийг шилжүүлжээ. Энэ цагаас хойш МИАТ-ын хоол хэл ам дагуулсаар өдгөө 15 дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн хугацаанд МИАТ-ын хоолтой холбоотой гомдол тус компанид ч ШӨХТГ-т ч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ч цөөнгүй ирж байв.No description available. 


Өнөөдөр сошиал орчинд МИАТ-ын хоол гээд хайлт хийгээд үзэхэд л өттэй, үстэй, муудсан, тэр ч бүү хэл эрэг боолттой ч хоолны талаарх мэдээлэл зураг олон гарч ирэх аж. Гэвч эдгээр хоолыг хийсэн Нүхт тур компани өнөөдөр тендерт ялагдсандаа гомдол мэдүүлж, хууль шүүхийн байгууллагаар явсаар МИАТ компанийн тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг ажлаа хийх боломжгүй болгож, хэл ам таталсаар байгаа юм. 


No description available.Тэгвэл нэг жилийн 9.5 тэрбумын үнийн дүн бүхий Зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх катерингийн тендерт Нүхт тур компани 2022 оны санхүүгийн тайлангийн мэдээллийг цахим системээр ирүүлээгүй буюу баталгаажуулаагүй, мөн ижил төстэй гэрээний мэдээлэл 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 10 хувиас багагүй байх шаардлагыг бүрэн тодорхой илэрхийлсэн гэрээ болон гэрээ дүгнэсэн акт эсхүл тодорхойлолтыг ирүүлээгүй гэсэн шалтгаанаар хасагджээ. Мөн өнгөрсөн жил хоол нийлүүлж байсан үнээ энэ удаагийн тендерт өсгөж орж ирсэн гэх. Тэгэхээр тус компани хууль дүрэм журмын дагуу оролцоод ялах нь чухал байсангүй. Харин өмнөх аргаараа тендерийг будлиантуулах, ямар нэгэн аргаар өөрсдийн үнээр хүчээр тендерийг авах нь чухал байв. Тэд өмнө нь ч ингэж байсан. Тодруулбал, 2009 онд тендергүйгээр МИАТ-ын хоолны бизнесийг эзэгнэсэн “Нүхт тур” анх 2 жилийн хугацаатай гэрээ байгуулахдаа уг гэрээг 2 жилийн хугацаатай хоёр удаа сунгаж болно гэсэн заалт оруулжээ. Энэ заалтын дагуу нийт зургаан жил МИАТ-д хоол нийлүүлсний дараа 2015 онд тендер зарлагдаж, дэлхийн алдартай катерингийн компани болох Gate Gourmet компани шалгарсан байхад Нүхт тур хууль шүүхийн байгууллагаар явж, хоёр талын ажлыг гацаасны эцэст Gate Gourmet тендерээ буцааж байсан гэдэг.No description available.


Тэд энэ удаа ч мөн адил ийм л аргаар үзсэн. Үнээр өрсөлдөх, чанараар өрсөлдөх хүсэл тэдэнд огт байсангүй. 15 жилийн хугацаанд нэг биш удаа тендер зарлагдаж, тэр тоолонд бүтэлгүйтэж, “Нүхт тур”-ын гэрээ сунгагдсаар байв. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл нь "Агаарын тээврээр зорчигчдын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага" гэх стандарт байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар "Нүхт тур" компанийн эцсийн өмчлөгч Н.Хандсүрэн нь тухайн стандартыг боловсруулж, батлуулсан гэх бөгөөд тус стандартын 4.1.2 дугаар хэсэгт "Катерингийн үйлдвэрлэлийн барилга байгууламж нь Олон улсын Нисэх буудлын Аюулгүй байдлын хөтөлбөрийн дагуу тухайн нисэх буудлын хамгаалагдсан бүсэд байрлан, тусгай зориулалтын хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон хамгаалалтын албатай байна" гэх заалт байсан байна.


Энэ заалт нь өрсөлдөөнийг хязгаарлаж байна хэмээн үзэж, 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн С/26 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулж, уг заалтыг өөрчилсөн байна. Үүний дараа тендер зарлагдаж, зургаан компани өрсөлдсөнөөс “Ред Рок” компани шалгарчээ.No description available.

Гэтэл "Нүхт тур" ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ мөн л өөрсдөдөө зориулан батлуулсан байж магадгүй "стандарт" гэх зүйлээ давуу байдал болгосон байх аж. Тодруулбал, "Нүхт тур" нь олон улсын нислэгийн зорчигчдын хоолыг хийхээр шалгарсан "Ред рок катеринг" ХХК нь MNS 6875:2020 "Агаарын тээврээр зорчигчдын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага" гэсэн дотоодын стандарт байхгүй. Харин "Нүхт тур" бол бүхий л төрлийн гэрчилгээтэй, стандартад нийцсэн компани гэх агуулгатай зүйлийг дурдсан байгаа юм. Мөн уг тендерийг хүчингүй болгуулах хүсэлтээ ч тодорхой бичжээ.

Харин МИАТ компанийн удирдлагын баг хоолны чанараа сайжруулах үүднээс урт хугацаанд ганц компани монополь байсан үйлчилгээнд өрсөлдөөн бий болгож, шалгаруулалт явсныхаа төлөө өнөөдөр ажил албан тушаалаасаа түдгэлзээд байгаа юм. Тэгэхээр МИАТ-ын хоолны төсөв нь МИАТ-ын зорчигчдод бус “Нүхт тур” компанид зарцуулагдах ёстой мэт. Тэд ашгаа л олж байвал зорчигчид эрэг шураг, үс ноос, өт хорхой идэж байсан ч падлий үгүй ажээ.

Үргэлжлэл бий...

 

Share:
208

like

dislike

love

funny

angry

sad

wow