Гал түймэрт орон сууцаа алдсан иргэдийн түрээсийн төлбөрт 2 200 000-3 250 000 төгрөг төлжээ

2-р сарын 6, 2024 - 16:39
11 сарын өмнө
 0  47
Гал түймэрт орон сууцаа алдсан иргэдийн түрээсийн төлбөрт 2 200 000-3 250 000 төгрөг төлжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт гарсан ослоос үүдэлтэй гал түймрийн нөлөөнд өртсөн орон сууцнуудыг үе шаттайгаар сэргээн засварлаж байна. Эдгээр орон сууцын эцсийн дүгнэлт гуравдугаар сард гарахыг мэргэжлийн хүмүүс мэдээлсэн. Тэгвэл 207 дугаар байрны 60 гаруй өрхийн 190 орчим иргэнийг түрээсийн орон сууцанд оруулах ажил үргэлжилж, түрээсийн төлбөрийг олгожээ. Мөн ёмкость дэлбэрч, мөргөсөн 830 дугаар байрны 200 орчим айл өрхийн орон сууцны цонх хагарсныг засварласан байна. Иргэд түрээслэх байраа өөрсдөө олж, нийслэлийн зүгээс төлбөрийг төлж байгаа юм. Энэ хүрээнд 1-3 өрөө, тавилгатай байр түрээслэх сарын төлбөр 2200000-3250000 төгрөгийг энэ оны есдүгээр сарын 20 хүртэл байхаар тооцон олгож эхэлсэн байна.Энэ тухай нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Эцсийн дүгнэлт гарсны дараа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэгч компанийг шалгаруулж, гэрээ байгуулан, засварын ажлыг шуурхай гүйцэтгүүлнэ. Нийслэлийн харьяа инженер хангамжийн байгууллагууд ашиглах боломжтой гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа. Гэсэн хэдий ч хууль тогтоомжийн дагуу тал талын оролцоотойгоор бүх мэргэжлийн байгууллага ажиллан, дүгнэлт гаргах ёстой. Түрээсийн төлбөрт гаргасан зардлыг буруутай эдгээдээр төлүүлнэ” гэжээ.

Share:
47

like

dislike

love

funny

angry

sad

wow