Израильд холбоо барьж чадахгүй байсан Монгол бүсгүйтэй холбоо барьжээ
Изральд амьдардаг эмэгтэй гэрийнхэнтэйгээ холбоо бариагүй гурван цаг болжээ. Түүний утас холбогдохгүй байсан байна. Энэ тэлээр Гадаад харилцааны яамны консулын газрын дарга ар гэрийнхэн нь холбоо тасраад гурван цаг болсон гэх монгол эмэгтэйтэй холбогдсон байна. Эмэгтэй унтаж байгаад сэрлээ. Хорогдох байранд аюулгүй байгаа гэсэн мэдээлэл өгчээ.
Тус улсад одоогийн байдлаар манай улсын 200 гаруй иргэн байгаа бөгөөд монгол иргэдтэйгээ Анкарад суугаа Элчин Сайдын Яамнаас холбоотой ажиллаж байна.
Одоогоор үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас хохирсон иргэн байхгүй. Тус улсад онц байдал зарлаж нийтийн тээвэр, дэлгүүр, албан байгууллагууд ажиллахгүй, энгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм.