“Монте Карло- 46” их наадмаас “Трүүп Амараа” хамтлаг “Мөнгөн алиалагч” цом хүртлээ

2-р сарын 6, 2024 - 16:19
10 сарын өмнө
 0  14
“Монте Карло- 46” их наадмаас “Трүүп Амараа” хамтлаг “Мөнгөн алиалагч” цом хүртлээ

Монакогийн Вант Улсын Монте Карло хотод 2024 оны нэгдүгээр сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулсан “Монте Карло – 46” дэлхийн циркчдийн их наадамд Монгол Улсыг төлөөлж Т.Амартүвшин ахлагчтай “Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчид “Хүннү гүрэн” бүтээлээр оролцон “Мөнгөн алиалагч” цомын эзэд боллоо.

Тус бүтээлийн онцлог нь “Монта Карло – 46” их наадмын алтан тайзнаа анх удаа зургаа давхарласан хүн рүү хоёр эргэлт хийж, дөрөв давхарласан 9,5 метр өндөр трубатай сандал руу хойшоо хоёр эргэлттэй нисэх, шидэх банзнаас хойшоо агаарт таван сальто эргэлт хийх үзүүлбэрийг зориглон үзүүлснээрээ анхдагч бөгөөд шинэлэг байлаа гэж Соёлын яамнаас мэдээлэв. 

Тэртээ 1986 онд Монголын циркийн уран бүтээлчид “Хос уран нугаралт”-ын төрлөөр тус наадамд амжилт үзүүлж “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон түүхтэй. Түүнээс хойш 38 жилийн дараа ийнхүү дэлхийн циркчдийн олимпод Монголын циркийн чанар, түвшнийг таниулан сурталчилж, түүхэн амжилтыг бататгалаа.

“Troupe Amaraa” хамтлагийн уран бүтээлчид:

  • СТА Т.Амартүвшин
  • СТА Х.Мөнхзоригт
  • СТА А.Энхтамир
  • СТА Ц.Баярхүү
  • СТА П.Ариун-Эрдэнэ
  • СТА Ц.Номин
  • СТА Ч.Эрдэнэжаргал
  • СТА Г.Лхагвадорж
  • СТА Э.Алтангэрэл
  • СТА Б.Бат-Ирээдүй
  • СТА Г.Ганзориг
  • СТА Н.Цогтбаяр
  • С.Зүч
  • Б.Энхтулга 
Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow