"Дээлтэй Монгол" наадамд Монгол туургатны төлөөлөл оролцоно

6-р сарын 29, 2023 - 11:43
1 жил өмнө
 0  9
"Дээлтэй Монгол" наадамд Монгол туургатны төлөөлөл оролцоно

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол-2023” наадмыг долоодугаар дугаар сарын 9-ний өдрийн 11.40-22.00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

“Дээлтэй Монгол” наадамд есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх нуурын Дээд монголчууд хүрэлцэн ирж өөрийн угсаатны хувцасны онцлогийг нийслэлчүүд болон жуулчдад толилуулахаар зохион байгуулагчид төлөвлөөд байгаа юм.

Тус наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын аялал жуулчлалын холбоо болон Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монгол костюмс” ХХК ажиллаж байна.

Share:
9

like

dislike

love

funny

angry

sad

wow