Гадаад худалдааны нийт бараа эргэлт $6.1 тэрбумд хүрчээ
Монгол Улс 2024 оны эхний гурван сард нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүнээс экспорт 3.7 тэрбум ам.доллар, импорт 2.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан хэмээн ҮСХ-оос танилцууллаа. Экспорт 2024 оны эхний гурван сард өмнөх оны мөн үеэс 107.5 сая ам.доллароор буурахад цайрын хүдэр, баяжмал 74.4 сая ам.доллароор, нүүрс 38.7 сая ам.доллароор, адууны мах 32.6 сая ам.доллароор, лаазалсан махан бүтээгдэхүүн 31.6 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 57.9 сая ам.доллар, төмрийн хүдэр,баяжмал 36 сая ам.доллароор тус тус өссөн байна.