Покер тоглож 150 сая төгрөгөө алдчихаад цагдаагийн байгууллагаас шалгаж өгөхийг хүсчээ

2-р сарын 21, 2025 - 11:26
1 өдрийн өмнө
 0  57
Покер тоглож 150 сая төгрөгөө алдчихаад   цагдаагийн байгууллагаас шалгаж  өгөхийг хүсчээ

Энэ сард цагдаагийн байгууллагад иргэнээс "2024 оны 07 дугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий цахим сайт руу 800 гаруй удаагийн хандалт хийж, покер, техас, рулет зэрэг тоглоомд бооцоо тавьж 150 сая төгрөг алдсан" гэх гомдол мэдээлэл ирүүлснийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуульд заасны дагуу “Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан” гэх нийт 60 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн эмзэг байдлыг ашиглан тэдний нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авах, цахим орчинд сайт нээж зохион байгуулагч этгээдүүд нь хэд хэдэн хуурамч хаяг нээн тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж байгаа үйлдлүүд нь мөнгө угаах болон залилах гэмт хэргийн шинжийг давхар агуулж байна.

Share:
57

like

dislike

love

funny

angry

sad

wow