Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй ТУЗ-ийн гишүүддээ 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

12-р сарын 4, 2023 - 11:33
1 жил өмнө
 0  29
Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй ТУЗ-ийн гишүүддээ 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол өнөөдөр /2023.12.04/ Төрийн ордонд эхэллээ. Жижиг "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна.

Шинжээчийн танилцуулснаар, "Тавантолгой ХК"-ийн ТУЗ-ийн тогтоол болон мөнгөн гүйлгээг хянаж үзэхэд ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 оны хооронд 1.7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгосон гэлээ. Тухайлбал, "Ажнай" Д.Бат-Эрдэнэд 51.1 сая төгрөг, Р.Сэддоржид 353.9 сая төгрөгийн урамшуулал олгосон байна. Мөн н.Идэрцогт 60.1, Шүрэнхишигт 135 сая төгрөг олгожээ. Та бүхэнд мөнгөн урамшууллын мэдээллийг хүргэж байна.

Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow