CU-ийн худалдагч охины биед эрээ цээрээгүй халдаж, дур зоргоороо авирласан эмэгтэйг 100 мянгаар торгожээ

2-р сарын 11, 2025 - 13:07
12 өдрийн өмнө
 0  71
CU-ийн худалдагч охины биед эрээ цээрээгүй халдаж, дур зоргоороо авирласан  эмэгтэйг 100 мянгаар торгожээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны шөнө /2025.01.16/ Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах CU сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед нэгэн эмэгтэй халдаж, нүүрэн тус газарт нь цохиж буй бичлэг нийгмийн цахим сүлжээнд цацагдсан. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байсан юм.

Тэгвэл бусдын биед халдсан тухайн эмэгтэйд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ. 

Share:
71

like

dislike

love

funny

angry

sad

wow