Эрэн хайх багийнхан маргааш үүрээр Эверестийн зүүн оргил хүрнэ
Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар сураггүй алга болоод гурав хонож байна. Өнөө шөнө эрэн хайх багийн шерпа нар дээшээ өгсөж үүрээр зүүн оргил хүрэх төлөвлөгөөтэй байна гэж Монголын Уулчдын үндэсний холбооноос мэдээлэв.