Эцэг эх нь салсан гэх маргаан дунд 1-2 настай хүүхэд төөрч алга болсон бололтой
"Энэ хүүхдийг таньж мэдэх хүн байвал түгээж тусална уу. Олсон хүүхэд юм аа" гэх постыг нэр бүхий иргэн оруулсан юм. Тэрбээр хаанаас олсноо бичсэн бөгөөд хүүхэд 1-2 настай байсан гэж таамаглаж байгаа юм байна. Харин 24 цаг хайсны эцэст хүүхдийн ээж аавыг тогтоож, түр хамгаалах байранд хүргэсэн байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр эцэг эх хоёр нь гэр бүлийн маргааны улмаас хэд хоногийн өмнө салсан гэх мэдээлэл байгаа юм. Хүүхэд ээжтэйгээ явж байгаад алдагдсан гэж байгаа ч ээж нь аав нь хүүхдтэйгээ явсан хэмээн хоёр тал хэлж байгаа юм байна. Гэр бүлийн хоёрын маргааныг шалгаж, хүүхдийг санаатай санаагүй төөрсөн орхиж явсан алин болохыг тогтоож дараах асуудлуудыг шийдэхээр ийн түр хамгаалах байранд авсан гэж эх сурвалж хэллээ. Гэр бүлийн маргаан тул урьдчилан хэлэх боломжгүй байгааг мөн хэлж байв.