Л.Энх-Амгалан: Нэг балмад багшийн сэтгэгдлийг хараад айдас бас гутрас хүрчихлээ
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан лайвчин Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцжээ. Энэ үеэр Дорнод аймгийн нэгэн багш зүй бус авирласан тухай сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа халаглан бичжээ. Тэрбээр
"Аливаа ажил хийхэд сайнтай муутай, саадтай, бартаатай байдаг. Өчигдөр орой лайвчин Д.Мөнх-Эрдэнэтэй салбартаа болж байгаа, болохгүй байгаагаа ч ний нуугүй ярилцсан. Бас лайв үзсэн хүмүүсийн сэтгэгдлийг ажилдаа тусгах үүднээс харлаа. Энэ дунд нэг маш балмад багш байна. "Шууд гүрээнд нь ш... Мөнх-Эрдэнээ" гэж хэд хэд бичжээ. Дорнодын хүүхдүүдэд ийм балмад багш хичээл зааж байна гэхээр үнэндээ айдас бас гутрас хүрчихлээ. Аймгийнх нь багш нар таньж байгаа бол хэлж ярина биз дээ. Боловсролын шинэчлэлийн хамгийн том зорилт бол хүн хүнээ хайрладаг, бие биедээ тусалдаг, зөв сэтгэлтэй Монгол хүнийг бүтээх юм шүү дээ.
гэжээ.