ЦЕГ: Зогсоолын хөдөлгөөнийг сайн дураараа зохицуулдаг иргэнийг зодсон үйлдлийг шалгаж байна

9-р сарын 6, 2023 - 13:36
1 жил өмнө
 0  205
ЦЕГ: Зогсоолын хөдөлгөөнийг сайн дураараа зохицуулдаг иргэнийг зодсон үйлдлийг шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр цагдаагийн алба хаагчтай төстэй хувцас өмссөн иргэнийг зодож буй дүрст бичлэг түгээгдсэн.

Энэ дагуу тодруулахад иргэн "С" гэгч нь 2023 оны наймдугаар сарын 27-ны өдөр "Драгон" орчмын автомашины зогсоолын хөдөлгөөнийг сайн дураараа зохицуулж явдаг иргэн "Б"-г зодсон үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар тогтоон шалгаж байна.

Иргэн “Б” нь цагдаагийн алба хаагч биш бөгөөд гэрэл ойлгогчтой хантааз, гэрэл асдаг дохиур мод хэрэглэн сайн дураараа зогсоол дээрх автомашины хөдөлгөөнийг зохицуулж явдаг, аль нэгэн байгууллагад харьяалалгүй иргэн байна хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Share:
205

like

dislike

love

funny

angry

sad

wow