Энэ сараас эхлэн ЕБС-ийн багш ₮1,273,000, СӨБ-ын багш ₮1,337,000 үндсэн цалин авна
"Засгийн газрын зүгээс 2023 оны долдугаар сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын нэмэгдлийг тодотголоор баталсан. Энэ хүрээнд шинээр эхэлж буй хичээлийн шинэ жилтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс эхлэн
- ЕБС-ийн багш нарын үндсэн цалин 1,273,000 төгрөг
- СӨБ-ын багш нарын үндсэн цалин 1,337,000 төгрөг авна. Үндсэн цалингаас нэмэгдэл тооцогдоно.
Багш нарын 2023 оны есдүгээр сарын цалингийн урьдчилсан мэдээлэл: /гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал ороогүй дүнгээр/
- 7,641 багш 1,273,000- 1,500,000
- 9,327 багш 1,501,000- 1,750,000
- 13,750 багш 1,751,000,- 2,000,000
- 14,124 багш 2,001,000-2,500,000
- 1,368 багш 2,501,000-аас дээш төгрөгийн цалинтай байна.
Хамгийн сайн багш хамгийн сайн цалин авах тогтолцоог Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж эхэлсэн