Алтайн өвөр говиор +36 градус хүрч халжээ

9-р сарын 5, 2023 - 07:52
1 жил өмнө
 0  14
Алтайн өвөр говиор +36 градус хүрч халжээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2023 оны наймдугаар сарын 28-наас 2023 оны есдүгээр сарын 4-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын тоймыг танилцууллаа.

Хур тунадас: Наймдугаар сарын 29, 30-нд  нутгийн зүүн хэсгээр, наймдугаар сарын 31, есдүгээр сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд төвийн аймгуудын  зарим газраар, 4-нд говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр  бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. 

Долоо хоногийн хур тунадасны нийлбэр 0.0-40.4мм байсан байжээ. Үүнээс хамгийн их нь Дорнодын Баянтүмэн 40.4 мм, Булган 30.0мм, Дундговийн Адаацаг, Хэнтийн Норовлин 28.0мм, Хэнтийн Дадал 24.5мм, Хэнтийн Галшар 18.9мм, Дундговийн Цагаандэлгэр, Сүхбаатарын Баруун-Урт 17.0мм, Төв аймгийн Жаргалант 16.6мм, Говь-Сүмбэрийн Чойр 15.0мм,  Хөвсгөлийн Эрдэнэбулган 13.4мм, Хөвсгөлийн Бүрэнтогтох 13.0мм, Хөвсгөлийн Цагааннуур, Хэнтийн Оргил 12.0мм, бусад нутгаар 0.0-11.0 мм бороо орсон байна.  

Агаарын хамгийн их температур:  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, Алтайн өвөр говиор +31...+36 градус,  бусад нутгаар +23...+28 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Ихэнх хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнодын тал нутгаар +13...+18 градус, Алтайн өвөр говиор +19...+24 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан хоносон байна.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29, 30, 9 сарын 01-нд Алтайн салбар уулсаар секундэд 10-15 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүссэн байна.

Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow