Натурын гүүрнээс S.Outlet дэлгүүр хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаажээ
Долоодугаар сарын эхээр нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн үерийн нөхцөл байдлаас хамгаалах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Натурын гүүрнээс S.Outlet дэлгүүр хүртэл Сэлбэ гол дагуу элс, хайргаар шороон түр далан босгосон.
Уг үерийн түр даланг зөөж тээвэрлэх, цэвэрлэгээ, ариутгал хийх тул Натурын гүүрнээс S.Outlet дэлгүүрийн баруун уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд орой 17:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл хэсэгчлэн хаах зохицуулалт хийнэ . Иймд иргэд, оршин суугчид зурагт үзүүлсэн маршрутын дагуу замын хөдөлгөөнд оролцохыг СБД-ийн ЗДТГ-аас зөвлөлөө.