"Эрдэнэс тавантолгойн" уурхайд осол болж, хүнд даацын машин шатжээ

Өчигдөр буюу 9-р сарын 1-ний 18:30 цагт "Эрдэнэс Тавантолгой" уурхайн TTJVCO МТ 4400 1017 технологийн замд осол гарч, хүнд даацын машин шатжээ. Энэ үеэр азаар хүний амь эрсдээгүй байна. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар албаныхан ажиллаж байна. Хэд хоногийн өмнө тус уурхайд TRX 11-47 улсын дугаартай, 100 тоннын даацтай самосвал онхолдож, 40 настай оператор харамсалтайгаар амиа алдсан байдаг. Энэ хэргийг мөн шалгаж дуусаагүй байгаа аж.






