"Эмээлт орчмын үйлдвэрүүдийн малын гаралтай хог, хаягдал хөрсний бохирдол үүсгэж байгаад шалгалт хийж байна" гэв

3-р сарын 13, 2023 - 12:33
2 жил өмнө
 0  11
"Эмээлт орчмын үйлдвэрүүдийн малын гаралтай хог, хаягдал хөрсний бохирдол үүсгэж байгаад шалгалт хийж байна" гэв

БОАЖЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох хяналт, шалгалтын талаар  мэдээлэл өглөө. Тэрбээр "Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсантай холбогдуулан чиг үүргийн хяналтууд яамдад очсон. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс байгаль орчны чиглэлийн хяналт БОАЖЯ-нд харьяалагдаж байна. Их, дунд эрсдэлтэй үнэлэгдэж буй 949 объектод хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн. Долоон чиглэлээр урьдчилсан шалгалт хийнэ. Улсын хэмжээнд төлөвлөгөөт болон урьдчилсан хяналт шалгалт хийх нөхцөл бүрдсэн. 

Иргэдээс ирсэн гомдол, өргөдөл, хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтууд хийгдэнэ. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтуудыг хийж байна. Тухайлбал, гуравдугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 85 өргөдлийг авсан. Үүнээс 64-ийг шийдвэрлэж, торгууль, нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг тавиад байна. Таван байгууллагын өргөдөл, гомдлыг хүлээн авах бололцоогүй хэмээн шилжүүлсэн. Тулгамдаж буй асуудлын нэг  агаарын чанар.

Агаарын чанарын болон хуш модны самар боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн. Мөн "Эмээлт" орчмын үйлдвэрүүдийн малын гаралтай хог, хаягдал хөрсний бохирдол үүсгэж байгаад шалгалт хийж байгаа гэв.

Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow