Ажиллагааны газар оронд Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа

2-р сарын 6, 2024 - 14:26
10 сарын өмнө
 0  10
Ажиллагааны газар оронд Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа

НҮБ-ын Бүгд Найрамдах Кипр Улс дахь (The Mission of UNFICYP) энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний командлагч хошууч генерал Б.Эрдэнэбат үүрэгт ажилдаа орж, ажиллагааны газар оронд Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа.  

Бүгд Найрамдах Кипр Улс дахь НҮБ-ын UNFUCYP ажиллагаа нь өнөөдөр НҮБ-аас явуулж байгаа 12 энхийг сахиулах ажиллагааны нэг юм. Кипр нь газар дундын тэнгисийн 3 дахь том арал бөгөөд 1960 оны наймдугаар сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо тунхаглаж, 2004 онд Европын холбооны гишүүн орон болжээ. Тус улсад 1964 оноос НҮБ-аас цэрэг байршуулан өнөөдрийг хүрсэн ба хошууч генерал Б.Эрдэнэбат нь цэргийн хүчний командлагчаар томилогдсон Монгол Улсын Зэвсэгт хүчний анхны цэргийн алба хаагч юм.

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow