Египетээс 5000 жилийн настай хэдэн зуун лонх дарс олджээ
![Египетээс 5000 жилийн настай хэдэн зуун лонх дарс олджээ](https://shugel.mn/uploads/images/202310/image_870x_651c9a6ab10eb.jpg)
Археологичид Египетийн Абидос хотоос 5000 орчим жилийн настай хэдэн зуун лонх дарс олжээ. Эртний эд зүйлсийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Мустафа Вазиригийн хэлснээр, сайтар битүүмжилсэн ваарнуудыг Ум-эль-Кааб хэмээх археологийн байгууламжийн Мерет-Нейт бунхны орчмоос илрүүлжээ.
Малтлагыг Германы археологийн хүрээлэнгийн тэргүүн Дитрих Рауэгийн удирдлагаар Египет, Герман, Австрийн эрдэмтдийн баг хамтран явуулжээ. Египетийн Абидос дахь хаадын оршуулгын газар өөрийн бунхантай цорын ганц эмэгтэй нь Мерет-Нейт бөгөөд түүний бунхны цогцолборт ордны 41 ажилтан, зарц нарын булш байдаг ажээ. Магадгүй тэр Египетийн анхны хатан хаан байсан байж болох юм. Мерет-Нейтын намтар түүх нууц хэвээрээ байна.
![like](https://shugel.mn/assets/img/reactions/like.gif)
![dislike](https://shugel.mn/assets/img/reactions/dislike.gif)
![love](https://shugel.mn/assets/img/reactions/love.gif)
![funny](https://shugel.mn/assets/img/reactions/funny.gif)
![angry](https://shugel.mn/assets/img/reactions/angry.gif)
![sad](https://shugel.mn/assets/img/reactions/sad.gif)
![wow](https://shugel.mn/assets/img/reactions/wow.gif)