8K Expedition-ийг үүсгэн байгуулагч: МОНГОЛЫН ХОЁР УУЛЧИН ӨӨРСДИЙН УР ЧАДВАРТАА ИТГЭЛТЭЙ БАЙСАН ГЭЖЭЭ
Монголын хоёр уулчин Эверестийн оргилын ойролцоо ор сураггүй алга болсон тухай албаныхан баталлаа. Мөн эрлийн баг хайж эхлээд байгаа юм. Энэ тухай зарим хэвлэлүүд мэдээлж байна.
Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол "Монголийн экспедицийн багийн есөн гишүүнийн нэг 53 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 31 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар /2024.05.13/ оройн 19:30 цагийн орчимд оргилд гарахаар явж байхдаа 8К экспедицийн агентлагтай радиогоор хамгийн сүүлд холбогдсон" гэжээ. Мөн “Тэд сураггүй болоод бараг хоёр хоног болж байна. Бид одоогийн байдлаар өмнөд колонкийн дээгүүр байгаа янз бүрийн экспедицийн бүлгүүдтэй ярилцаж байгаа бөгөөд тэдний байршлыг тогтоохоор ажиллаж байна" хэмээн баазын экспедицийн хяналт, хөнгөвчлөх талбайн албаны дарга Химлал Гаутам өгсөн ярилцлагадаа хэлжээ. Сураггүй болсон уулчдыг эрэн хайх ажиллагаанд 8К экспедицийн хоёр Шерпа илгээгдсэн бөгөөд одоогоор Өмнөд колонкод аврах ажиллагааг зохицуулж байна. 8K Expedition-ийг үүсгэн байгуулагч Лакпа Шерпагийн хэлснээр хоёр уулчин зөвхөн баазын үйлчилгээ, савласан хүчилтөрөгчийн төлбөрийг төлсөн боловч Шерпагийн тусламжгүйгээр бие даан авирхыг хүссэн бололтой. "Тэд өөрсдийн ур чадвар, хүч чадалдаа итгэлтэй байсан. Тэд бидэнд өөрсдийгөө мэргэжлийн уулчид бөгөөд Шерпагийн дэмжлэг хэрэггүй гэж хэлсэн, хэдийгээр бид тэдэнд хөтөчөө үнэ төлбөргүй санал болгосон ч хүсэлтээс татгалзсан" гэжээ.
Аялал жуулчлалын газрын мэдэгдэлд, TAG Балбын экспедицийн хэсэг тэднийг Даваа гарагийн 8:54 цагт IV баазын дээгүүр явж өнгөрөхийг харсан байна. Энэ хаврын уулчдын жуулчлал эхэлснээс хойш хамгийн анхны томоохон осол болсон байх магадлалтай гэж Непалийн тал үзэж байна. Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт оргил руу гарах олс татсанаас хойш олон экспедицийн бүлгүүд оргилд гарсан аж. Гэвч мягмар гарагт хүчтэй салхи /70-80 км/цаг/ салхилж эхэлсэн тул зөвшөөрөл авсан 411 уулчнаас олонхи нь буцсан байна.