Зургаан хүн амиа алдаж, найман хүн шархадсаны заримынх нь биеийн байдал хүнд байна

4-р сарын 14, 2024 - 18:12
8 сарын өмнө
 0  816
Зургаан хүн амиа алдаж, найман хүн шархадсаны заримынх нь биеийн байдал хүнд байна

Австралийн Сидней хотын Westfield Bondi Junction худалдааны төвд өчигдөр /2024.04.13/ хутгатай этгээд хүмүүс рүү халдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.


Энэ үеэр зургаан хүн амиа алдаж, найман хүн шархадсаны заримынх нь биеийн байдал хүнд байна. Удаа дараа хагалгаанд орсон есөн сартай хүүхэд эмнэлэгт үхэл, амьдралтай тэмцэж байгаа аж. Нялх охиныг хэрэгтэн хутгаар сийчихээр оролдоход гэдсэндээ хутгалуулсан охиныг ээж нь хамгаалж, танихгүй хүнд өгөөд өөрөө амиа алджээ.


 38 настай Эш Гүүд эмнэлэгт очоод нас барсан байна. Есөн сартай охины биеийн байдал маш хүнд байгаа гэнэ. 

Share:
816

like

dislike

love

funny

angry

sad

wow