Халдлагын улмаас амиа алдсан 133 хүний гурван нь хүүхэд байжээ
“Крокус сити холл” концертын танхимд болсон халдлагын үеэр шархдаж эмнэлэгт хүргэгдсэн гурван хүүхэд нас барсан тухай Москва мужийн Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд мэдээлжээ. Тус яамны цахим хуудсанд Москва хот болон Москва мужийн эмнэлгүүдэд хүргэгдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг нийтэлсэн байна. 20 орчим эмнэлэг, амбулаторид хүргэгдсэний дотор 7, 8, 11 настай гурван хүүхэд байна. Халдлагын үеэр амиа алдсан болон шархдаж гэмтсэн хүмүүсийн ар гэрийнхэнд шаардлагатай бүх мэдээллийг өгөхийн тулд “Крокус сити холл”-оос холгүй орших “Кубик” бизнесийн төвд тусламжийн төв нээсэн юм.