Д.Тогтохсүрэн: Энэ удаагийн сонгуульд МАН дангаараа оролцох шийдвэрийг гаргалаа
Монгол Ардын Намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж дууслаа. Энэхүү хурлаар МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө эцэслэн гаргаж буй юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нэр дэвших хүмүүст гурван шаардлага тавина. Мөн энэ удаагийн сонгуульд МАН дангаараа оролцох шийдвэрийг гаргалаа" гэв.