Амь үрэгсэдийн тоо 120 орчимд хүрч, шархадсан хүн 300 давжээ

3-р сарын 23, 2024 - 19:49
9 сарын өмнө
 0  72
Амь үрэгсэдийн тоо 120 орчимд хүрч, шархадсан хүн 300 давжээ

Оросын албаны хүмүүсийн мэдээлснээр, 120 орчим хүний амь үрэгдэж, 300  хүн шархадсан нь тогтоогдоод байна.


Тэдний жарынх нь биеийн байдал ноцтой байна гэж эмнэлгийн ажилтнууд мэдээлжээ. Гэрчүүд болсон явдлыг нэрээ нууцлан ярьж байна. 2004 оноос хойших хамгийн том аллага гэгдэж буй энэ хэргийг тус улс "цуст террорист" халдлага гээд халдлагад калашников буу зэргийг ашигласан болохыг гэрэл зургаар үзүүлжээ. "Исламын улс" бүлэг энэхүү халдлагын хариуцлагыг хүлээсэн гэж уг зэвсэгт бүлгийн мэдлийн "Амак" агентлаг "Телеграмм" сүлжээнд бичсэн байна. Америкийн талаас ч мөн энэ халдлагад исламын зэвсэгт бүлэг буруутай гэж батлан мэдээлсэн байна.


Тус улсын Москва дахь Элчин сайдын яам Кремлиэс 20 орчим км-ын зайтай болсон энэ халдлагын талаар хоёр долоо хоногийн өмнө анхааруулж байжээ. 

Share:
72

like

dislike

love

funny

angry

sad

wow