Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа
Пара байт эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл өнөөдөр 15.00 цагт эхэллээ. Энэ төрөлд манай улсаас Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорьж байна. Эхний тойрогтоо гоц мөргөсөн Д.Сэлэнгээ Украйны тамирчин Анна Виктория Шевченког 6:2 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарчээ.
“Парис-2024” зуны паралимпын наадмын байт харвааны тэмцээний урьдчилсан харваа наймдугаар сарын 29-нд болсон. Тэмцээнд 23 эмэгтэй тамирчин өрсөлдсөнөөс спортын мастер Д.Сэлэнгээ 622 оноогоор гуравдугаар байр, спортын мастер Б.Оюун-Эрдэнэ 524 оноогоор 18 дугаар байрт бичигдсэн юм.