ЦЕГ: NoWar хөдөлгөөний төлөөлөл Зөрчлийн тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн

9-р сарын 3, 2024 - 17:43
7 сарын өмнө
 0  34
ЦЕГ: NoWar хөдөлгөөний төлөөлөл Зөрчлийн тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн

"NoWar" хөдөлгөөнийхөн ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинийг эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд өчигдрөөс эхлэн жагссан юм. Айлчлалыг эсэргүүцсэн "NoWar" хөдөлгөөний зургаан хүнийг цагдаагийн алба хаагчид өнөөдөр саатуулжээ.

ЦЕГ энэ талаар тайлбарлахдаа  "ОХУ-ын ерөнхийлөгчийг Төв талбайд угтах ёслолын үеэр хамгаалалтын 1, 2 дугаар бүсийг тогтоосон. Цагдаагийн байгууллагаас NoWar хөдөлгөөний төлөөлөлтэй уулзалт хийж хамгаалалтын 2 дугаар бүс буюу Соёлын төв өргөөний орчим өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно гэж танилцуулсан. Харамсалтай нь  уулзалт хийсний дараа тухайн иргэд 2 дугаар бүсээс гарч 1 дүгээр бүс рүү нэвтрэх оролдлого хийж, хамгаалах хэсэг рүү нэвтэрсэн учир тэдгээр иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих, мөн хуулийн 15.2 буюу Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах гэдэг үндэслэлээр шалгаж байна" гэлээ. 

Share:
34

like

dislike

love

funny

angry

sad

wow