НҮБ-ын суурин төлөөлөгчид тэмээ бэлэглэжээ
Говь-Алтай аймагт Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланд зочилсон юм. Энэ үеэр түүнд Шарга сумын тэмээчин П.Түвшин тэмээн сүргээсээ бор тором бэлэглэжээ. Суурин төлөөлөгч Комланд тэмээндээ "Johnny" гэдэг нэр өгсөн байна.