Хийн баллон дэлбэрч, хүүхдүүд түлэгджээ
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Хангай хотхоны 513 дугаар байрны таван давхарт гал гарч байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-т иржээ.
Тус дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход нэр бүхий иргэний байранд ахуйн газ дэлбэрсэн байсныг шалгаж байгаа гэж НОБГ-аас мэдээллээ.
Шалгалтаар тодруулахад тус байранд тог тасарч ахуйн хэрэглээндээ газын плитка ашиглаж байгаад цахилгаан плиткан дээрээ орхижээ. Тог тасрах үеэр цахилгаан плитка залгаатай байсныг хэн ч анзаараагүй байна. Ийнхүү газ дэлбэрэн гал гарч, золоор хүний амь нас эрстээгүй өнгөрчээ.