Хамас бүлэглэл Израиль руу довтолсноос 300 гаруй хүн амиа алдаж, 1800 гаруй хүн шархаджээ
Газын зурвасаас Израилийн нутагт дэвсгэр рүү гэнэт довтолсон билээ. Агаар, газар, усаар довтолсон энэхүү довтолгооны улмаас 1000 гаруй израил хүн амиа алдаж, 3000 орчим хүн шархадсан гэж мэдээллээ. Энэ тоо цаашид өсөх хандлагтай байна.
Палестинчууд агаараас, далайгаар, газраар Израилийн эсрэг 2500 пуужин харвасан гэж Израилийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэнийг Ройтерт уламжлав.
Мөн олон арван израильчуудыг Палестины зэвсэгт дайчид барьцаалсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй албан бус тоогоор Израилийн 100 орчим энгийн иргэн, цэрэг барьцаалагдсан гэж АНУ дахь Израилийн Элчин сайдын яамнаас мэдээлсэн байна. Израилийн арми хариу довтолгоог эхлүүлсэн бөгөөд сүүлийн 24 цагт Израилийн агаарын довтолгооны улмаас 256 палестин иргэн, түүний дотор 20 хүүхэд амь үрэгдлээ. Мөн 1788 хүн гэмтэж бэртсэн гэж Газын зурвас дахь Палестины Эрүүл мэндийн яам мэдэгдэв.BBС-гийн мэдээлснээр Израилийн сөнөөгч онгоцнууд нь Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн тагнуулын тэргүүний байр руу цохилт өгсөн. Израилийн Агаарын цэргийн хүчин мөн тус байгууллагын холбоо бүхий хэд хэдэн обьектыг онилсон гэж мэдэгдсэн байна.