Дүүжин тээвэрт осол гарсны улмаас нэг хүний амь үрэгдэж, долоон хүн бэртжээ

4-р сарын 13, 2024 - 11:08
8 сарын өмнө
 0  664
Дүүжин тээвэрт осол гарсны улмаас нэг хүний амь үрэгдэж, долоон хүн бэртжээ

Туркийн аялал жуулчлалын хот Анталягийн ойролцоо агаарын дүүжин тээврийн систем гэмтсэний улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн бэртэж гэмтсэн байна.


Нийтдээ 200 орчим хүн агаарт дүүжлэгдэн гацжээ. Агаарт гацсан хүмүүсийг аврахаар шөнийн дурангаар тоноглосон нисдэг тэрэгнүүдийг дуудсан тухай Анталя хотын захирагч Мухиттин Босек өчигдөр орой мэдээлсэн байна.Гэмтэл гарах үеэр дүүжин тээврийн нэг бүхээг задарч, хадархаг газарт зорчигчид унасны улмаас бэртэж, амиа алдсан гэнэ.


 Бүхээгт зорчиж байгаад гэмтсэн таван хүнийг нисдэг тэргээр зөөж, хоёр нь дараагийн ээлжийг хүлээж үлдээд буйг Туркийн дотоод хэргийн сайд Али Ерликая Х хуудсандаа мэдээлсэн байна.

Share:
664

like

dislike

love

funny

angry

sad

wow