“Лос Анжелес таймс” сэтгүүл нийт ажилчдынхаа 20 хувь буюу багадаа 115 ажилчнаа цомхотгоно
АНУ-ын хамгийн том хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэг болох Лос Анжелес Таймс сэтгүүл нийт ажилчдынхаа 20 хувь буюу багадаа 115 ажилчнаа цомхотгоно гэдгээ мэдэгджээ. 142 жилийн түүхтэй энэ сэтгүүл түүхэндээ анх удаа ийм олон ажилчнаа алдахад хүрч байна. Учир нь дээрх сэтгүүл сүүлийн жилүүдэд жилдээ 30-40 сая долларын алдагдалтай ажиллаж, санхүүгийн хямралтай байж ирсэн учир ийм шийдвэрт хүрсэн гэж сэтгүүлийн захирал Патриз Сүн Шион мэдээлжээ. Уг шийдвэр нь сэтгүүлийн ирээдүйг тогтвортой хадгалахад чухал нөлөөтэй хэмээн үзэж байгаа юм байна.