Иран Израил руу 180 пуужин харваж, АНУ хариуг нь барина

10-р сарын 2, 2024 - 11:21
3 сарын өмнө
 0  18
Иран Израил руу 180 пуужин харваж,  АНУ хариуг нь  барина

Иран Израил руу 180 гаруй пуужин харвасан байна. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өчигдөр мэдэгдэл хийхдээ Ираны эсрэг хариу арга хэмжээ авна, Иран маш том алдаа гаргасан гэсэн юм. Мөн халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, Ираны дайралтыг үр дүнгүй байсан гэв.


АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Энэ бол Ираны зүгээс нөхцөл байдлыг маш хурцатгасан алхам, томоохон алхам. Бид энэхүү халдлагын хариуд хатуу хариу арга хэмжээ, ноцтой арга хэмжээ авна гэдгийг тодорхой хэлсэн. Хариу арга хэмжээ авахын тулд Израилтай хамтран ажиллана” гэсэн юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ойрх Дорнодын асуудлаар өнөөдөр /2024.10.02/ хуралдана. Европын холбоо хоёр Ойрх Дорнодод нэн даруй гал зогсоохыг уриалсан байна.


Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи лхагва гарагт /2024.10.01/ мэдэгдэл хийхдээ “Израилын дэглэм хариу арга хэмжээ авахгүй бол бидний ажиллагаа дууссан гэж үзэж болно. Хэрвээ тэд хариу арга хэмжээ авбал бидний цохилт илүү хүчтэй байна” хэмээв.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow