Буудлагын ОУХМ Н. Баяраа "Парис-2024" олимпын эрхээ авлаа
Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпийн эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч,МУГД Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ. ОУХМ Н. Баяраа 50 метрийн 3 төрөлтөд финалдсанаар Парисыг зорих эрхээ авлаа.