Гэр бүлийн байж болзошгүй 2 том хүн, 2 хүүхэд машиндаа осгож нас барсан харамсалтай хэрэг гарчээ
Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 40 минутад Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 25 километр зайд “Таван хүн машиндаа осгосон шинжтэй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад урьдчилсан байдлаар "Toyota Harrier" маркийн тээврийн хэрэгсэлд 42-63 насны эрэгтэй, эмэгтэй хоёр, 4-16 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нийт 4 хүн осгосон байдалтай амь насаа алдсан байж болзошгүй харамсалтай үйл явдал болжээ.
Мөн тээврийн хэрэгслийн жолооч 42 настай эрэгтэй осгосон байдалтай байсныг малд явж байсан иргэн олж, ойролцоох айлд хүргэж, сумын эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.