Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гранпри ангиллын цуврал тэмцээнд Их мастер Б.Мөнгөнтуул тэргүүлж байна

Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гранпри ангиллын цуврал тэмцээн Монакод болж буй. Тус тэмцээнд Монгол Улсаас их мастер Б.Мөнгөнтуул өрсөлдөж байгаа юм.
Түүний хувьд эхний өрөгтөө дэлхийн 12 дахь аварга, дэлхийд 17-д эрэмбэлэгдэж буй Александра Костеньюктай буулгаж авсан. Харин хоёр дахь өрөгтөө дэлхийд 3-т эрэмбэлэгдэж буй Хятадын Тан Жунгитэй тоглож тэнцээд байна. Ингэснээр тэрээр 1.5 оноотой тэмцээнийг тэргүүлж байна. Тэрээр өнөөдөр 22.00 цагаас гуравдугаар өрөгт Энэтхэгийн Конеру Хумпитэй тоглоно.






