Б.Солонгоо С.Баярцогттой халз мэтгэлцэхийг хүсэж буйгаа илэрхийллээ

5-р сарын 17, 2024 - 14:58
7 сарын өмнө
 0  57
Б.Солонгоо С.Баярцогттой  халз мэтгэлцэхийг хүсэж буйгаа илэрхийллээ

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан, Ажлын хэсгийн ахлагч Б.Солонгоо Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд урьж байгаагаа твиттер хуудастаа бичжээ.

Тэрбээр


"Оюутолгой төсөлтэй холбоотой асуудал хөндөхөөр улсаа Венесуэл болгох гэлээ, гадаадын хөрөнгө оруулагчийг хөөх нь гэх мессеж өгдөг бүлэг хүмүүс байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал, алдааг ярьж байж бид засаж сайжруулна. Ямар ч асуудалгүй, төгс гэрээ байгуулаагүй-маргаан үүсгэсэн олон асуудал бий. С.Баярцогт  таныг халз мэтгэлцээнд урьж байна. Оюутолгой төсөл, гэрээний асуудлыг нээлттэй ярилцья. Танай талаас сонгуулийн улс төр хийх гэж байна гэсэн мессеж их гаргах болжээ. P.S. БААБАР та олон жил Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлаар Рио Тинтог өмөөрсөн. Таныг бас мэтгэлцээнд урьж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний лоббиг хийсэн Дэлхийн өсөлт байгууллагаас авсан төлбөрийн баримтуудаа авчрахыг хүсье"


гэжээ. 

Share:
57

like

dislike

love

funny

angry

sad

wow